Мах нэмж нөөцлөхийг даалгав

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Мах нэмж нөөцлөхийг даалгав

Нөөцийн махыг өнгөрсөн сарын 15-наас нийслэлийн хороо бүрт 2-3 дэлгүүрээр буюу нийт 293 цэгээр худалдаалж эхэлсэн. Гэсэн ч иргэдийн дунд бухимдал үүссэн хэвээр байгаа юм. Тиймээс нөөцийн махны олдоц, хүртээмж хэр байна, иргэдийн дунд яагаад бухимдал үүсээд байгааг тодруулахаар Ерөнхий сайд С.Батболд хотын захын хэд, хэдэн дэлгүүрээр орж гэнэтийн шалгалт хийлээ. Түүнийг долоон буудал дахь нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байгаа гадаа талбайд очиход иргэд “Нөөцийн махны хүрэлцээ муу байна” хэмээн нэлээд бухимдалтай хүлээж авсан юм. Тиймээс ирэх хавар, зуны улирлын махны нөөцийг дахин нэмж бүрдүүлэх, эх үүсвэрийг шийдвэрлүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хангамж, нийлүүлэлтийг шуурхай зохион байгуулж иргэдийн бухимдлыг арилгахыг Улаанбаатар хотын удирдлагуудад Ерөнхий сайд анхаарууллаа.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж