У.Хьюстон нас барахдаа согтуу байжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

У.Хьюстон нас барахдаа согтуу байжээ

Дуучин Уитни Хьюстоны үхлийн шалтгааныг цагдаа нар шалгаж эхлээд гурван
хоног өнгөрч байна. Энэ зуур түүний амьдралын сүүлийн мөчүүд хэрхэн
өнгөрсөн мэдээлэл дэлгэгдэж эхэлжээ. Тухайлбал дуучин бүсгүй тэнгэрийн
оронд одохоосоо өмнө Лос Анжелесийн “True Hollywood” хэмээх шөнийн клубт
зэгсэн наргисан болох нь тогтоогдсон байна. Клубт байсан гэрчүүдийн
ярьж байгаагаар бол У.Хьюстон тэр үдэш текилагаар “дагнаж”, маш их
согтсон байна. Улмаар 31 настай, найз залуу Рей Жигээ харамлан бусадтай
зодоон өдүүлэх шахсан аж. Рей Жей “Икс фактор” нэвтрүүлгийн оролцогч
Стэйси Фрэнсистэй ярилцаж байхыг харсан У.Хьюстон тэндэн дээр хүрч очоод
“Энэ бол миний эр. Түүнээс холхон бай” гэж хашгирчээ. Улмаар
С.Фрэнсисийг түлхсэн байна. Дараа нь тайзан дээр гарч дуулах гэсэн
боловч бүтэлтэй зүйл болоогүй учир клубыг орхиж явсан байна.


Лос
Анжелесийн цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч Эд Уинтер дуучны
цогцосноос хүчирхийллийн шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгдээд байгаа.
Түүнээс гадна дуучны байсан байшингаас «Лоразепам» и «Валиум» зэрэг
зөвхөн эмчийн бичгээр олгогддог олон төрлийн эмийн бодси олдсон байна.
Ах дүүсийнх нь мэдэгдэж байгаагаар бол Уитни тайвшруулах үйлчилгээтэй
«Ксанакс» хэмээх эмийг байнга хэрэглэдэг байжээ. Баталгаагүй эх
сурвалжийн хэлснээр, дуучны уушгинаас ус илэрсэн гэх. Өөр нэг
таамаглалаар бол, дуучны толгой усанд дүрэгдэхээс өмнө зүрх нь аль
хэдийнэ зогссон байсан гэж байна. Дуучны 18 настай охин Бобби Кристина
ээжийнхээ үхлийн талаар сонссон даруйдаа шоконд орж эмнэлэгт хүргэгджээ.

Дэлхийн хэмжээний дуучин гэхэд Уитни Хьюстон өөрийн гэсэн байшин ч
үгүй байсан гэхэд итгэмгүй. Үнэхээр тэрээр сүүлийн нэг жилд найз
нөхдийнхөө дэмээр л амьдарч байсан бөгөөд тэр дундаа Бейонсигоос тусламж
авдаг байжээ. Дуучны Беверли хиллз дэх байшинг экс нөхөр Бобби Браун нь
шүүхийн шийдвэрээр өөрийн болгож авсан байдаг аж. Хойт эх Барбара
Хьюстон нь хүртэл түүнийг шүүхэд өгч байжээ.     

Х.Сайхан
http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж