Сирийн сөргөлдөөн Ливанд халдав

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Сирийн сөргөлдөөн Ливанд халдав

Сирийн үймээн хөрш Ливанд халдав. Триполи хотод Ассадын  талынхан ба түүний эсрэг хүмүүсийн сөргөлдөөн ширүүсч, сөргөлдөөнийг зогсоохоор армийн анги нэгтгэлийг илгээжээ. Ливийн арми суннитийн радикал бүлгийн Баб Таббана дүүрэг болон Ассадыг дэмжигч алавитууд амьдардаг Жебель Мохсен дүүргүүдийг тусгаарлаад байна.

Сирийн эрх баригчид босогчид Ливанаас зэр зэвсэг оруулж ирж байна гэдэг болов. Мөн тэндээс тэсрэх төхөөрөмжтэй машинууд ирж байгаа гэнэ. Ливаны хэвлэлд бичсэнээр Сирид оруулах гэж байсан зэвсгийн Триполи дэх агуулахад дэлбэрэлт гарчээ. Ливанд Сирийн талынхны мөргөлдөөний улмаас хоёр хүн амиа алдаад байгааг “Reuters” мэдээлэв. Ливан албан ёсоор Сирийн хямралын асуудалд дундыг барьсан байр сууринд байгаа. Гэсэн ч Ливаны сөрөг хүчний лидер Саад Харири Сирийн босогчдыг дэмжиж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж