
“Алтан Ураг” хамтлаг нь рок хөгжмийг ардын урлагтай хослуулан тоглодог бол “Домог” хамтлаг ардын уламжлалт аялгууг модерн шинэ хөгжмийн стильд оруулан тоглодог. Харин “Арга билэг” хамтлаг нь морин хуур, ятга хөгжмийг этно жазз стилиэр тоглож, “Хөсөгтөн” хамтлаг нь хөөмийд тулгуурлан, “Жонон” хамтлаг үндэсний хөгжмийг орчин үеийн поп хэмнэлтэй хослуулан тоглодог өөрсдийн гэсэн онцлогтой хамтлагууд юм. Дээрх таван хамтлаг хамтран Монгол ардын урлагийн шинэчлэл, уламжлалт хөг аялгуу, хөөмий, морин хуурын гайхамшгийг мэдрүүлэх юм байна. Сонирхуулахад энэхүү тоглолт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж байгаа юм.
М.Урин