Элчин сайдад нэр дэвшигчдийг мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Элчин сайдад нэр дэвшигчдийг мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг авч хэлэлцээд Монгол Улсаас Австри улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Болдыг, Вьетнам улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Энхбатыг, Арабын Бүгд найрамдах Египет улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Одонжилийг, Итали улсад суух Элчин сайдаар Ш.Одонбаатарыг томилуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Ганбаатарыг, БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Ганболдыг, Тайландын Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Баттөмөрийг, Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Гандиг томилуулахаар тогтсон байна. Энэ асуудлыг одоо УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж