
Улсын хэмжээнд зохион явуулж байгаа ”Мал 2012”, ”Бог мал”, аймгийн цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэх чиглэлээр явуулж байгаа “Илрүүлэлт-1”, “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Өндөрхаан хот болон сумдын замуудад 2012 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 05-ны хугацаанд цагдаагийн газрын алба хаагчид 24 цагаар байнгын пост болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн байна. Постуудаар дамжин өнгөрсөн 127 тээврийн хэрэгсэл шалгахад 65 мал, мах гарал үүслийн бичгийн зөрчилтэй, эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон 2, ангиллын бус үнэмлэхтэй 2, тээврийн хэрэгслийн үзлэг тооллогод ороогүй 1, тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон 6, гарал үүслийн бичиггүй 3 метр куб мод тээвэрлэж явсан зөрчлүүдийг илрүүлж, зөрчил гаргасан 15 иргэнд 1.100.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, түр саатуулах хашаанд 19 тээврийн хэрэгсэл тавиулж зөрчлийг арилгуулжээ.