“Коста Конкордиа”-гийн түлшийг шавхаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

“Коста Конкордиа”-гийн түлшийг шавхаж эхлэв

Италийн эргийн ойролцоо осолдсон “Коста Конкордиа” хөлгийн түлшийг шавхаж гаргах ажил эхэлжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хөлөгт  2300 орчим тонн түлш байгаа юм байна. Ахмадын буруугаас болж, эргийн ойролцоо хад мөргөж, онхолдсон хөлгийн 4000 гаруй зорчигчоос 17 нь амиа алдаж, 15 нь живж алга болсон юм. Хөлгийн шатахууныг шавхах ажил цаг агаарын таагүй байдлаас болж хойшлогдож байсан билээ. Хөлгийн ахмад Франческо Шетинод зорчигчдын амь насыг эрсдэлд оруулж, хөлөг онгоцыг буруу жолоодсон, зорчигчдыг хөлгөөс гаргаж, аюулгүй байдлыг хангахаас өмнө хөлгөө орхиж явсан хэрэгт буруутгаж байна. Хөлгөөс түлшийг шавхаж гаргах ажиллагааг хариуцаж буй Германы “Smit” компанийн төлөөлөгчид дээрх ажиллагаанд дор хаяж дөрвөн долоо хоног шаардлагатай гэжээ. “Smit”-ийн мэргэжилтнүүд хөлгийн шатахууны 84 хувийг агуулж буй 15 ёмкостийг хамгийн түрүүнд шавхах гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж