Цэвэр, хүрэлцээтэй усны аян өрнүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Цэвэр, хүрэлцээтэй усны аян өрнүүлнэ

БОАЖЯ-наас “Дэлхийн усны өдөр”-ийн хүрээнд Баян-Өлгий аймагт хоёрдугаар сарын 17-ноос эхлэн “Цэнгэг, хүрэлцээтэй усыг хойч үедээ өвлүүүлье” сэдэвт сарын аян зохион байгуулах гэж байна. “Цэвэр, хүрэлцээтэй усыг хойч үедээ өвлүүлье” сэдэвт сарын аяны зорилго нь орон нутгийн ард иргэдэд усны бохирдол, түүний үр дагавар, усны ахуйн бохирдлыг бууруулах арга замын талаар мэдээлэл хүргэх, олон нийтийг идэвхижүүлэх, усны ахуйн бохирдлыг бууруулахад уриалан дуудах, усны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангах талаар бодит үр дүн гаргахад орших буй ажээ.

Өнөөдөр дэлхийн олон орон цэвэр усны хомсдолд ороод байна. Сүүлийн үеийн судалгаагаар дэлхий дээр нийт 350 сая хүн усны ноцтой гачаалтай нөхцөлд амьдардаг бол 1.1 тэрбум хүн баталгаагүй ундны ус хэрэглэдэг байна гэсэн тоо баримт байдаг байна. Монгол орон ч ийм орнуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог аж. Ховд гол нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дээгүүр 370 гаруй км урсдаг бөгөөд Өлгий хот Ховд голын эрэгт байрласан ганц хот. Өлгий хотын 1,5,4,9-р багуудын гэр хорооллын 500-аад айл өрх Ховд голын хамгаалалтын бүсэд суурьшиж байна. Аймгийн төвийн айл өрхийн 70 хувь нь хашаандаа гар худгаар гаргасан өнгөн хөрсний ус ундандаа хэрэглэдэг байна. “СУАТ” орон нутгийн өмчит ААТҮГ-ын бохир ус цэвэрлэх байгууламжийн бохир усны цэвэршилт нь 30-32.0%- тай байдаг гэнэ.

www.mne.mn       

        
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж