Төмөр хатагтай Британийн “Оскар” хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Төмөр хатагтай Британийн “Оскар” хүртлээ

Холливудын домогт од Мэрил Стрип “Төмөр хатагтай” киноны гол дүрээрээ Британийн кино, телевизийн академийн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртлээ. Нэг талаас улс төрийн зүтгэлтэн, нөгөө талаас ой санамжаа алдан, түүндээ шаналж байгаа настай эмэгтэйн хөргийг хослуулан бүтээсэн Маргарет Тетчерийн дүр мэргэжилтнүүд хийгээд үзэгчдийн дунд ихээхэн шуугиан тарьж байгаа билээ.

Төмөр хатагтайн дүр Мэрил Стрипт “Алтан бөмбөрцөг”-ийг хэдийнэ атгуулсан. Харин энэ удаа Британийн “Оскар”-ыг авчрав. Хэдхэн хоногийн дараа болох “Оскар”-аас ч юм дуулгаж мэднэ.

Мэрил Стрип өмнө нь 1981 онд “Франц дэслэгчийн эхнэр” киноны гол дүрээр Британийн кино академийн шагналыг мөн хүртэж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж