Адель Грэммийн шагнал гардав

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Адель Грэммийн шагнал гардав

Адель Грэммийн шагнал гардав

Өнгөрсөн есдүгээр сард сүүлчийн тоглолтоо хийж,  хоолойн мэс засалд орсон Британийн дуучин Адель хөгжмийн ертөнцөд сүр дуулиантай эргэн ирлээ. Тэрбээр өчигдөр /Монголын цагаар өнөөдөр өглөө/ эхэлсэн Грэммийн наадмаас шилдэг цомог, бие даасан тоглолт, видео клип гэсэн гурван номинацид шагналын эзэн болжээ. Тэрбээр нийт зургаан төрөлд нэр дэвшээд байсан юм.

Түүнээс гадна 54 дэх удаагийн Грэммийн наадмаас DJ Skrillex, рэппер Kanye West нар тус бүр гурван шагнал хүртсэн бол дуучин Эми Уэйнхауст  Америкийн дуучин  Тони Беннеттэй хамтарсан “Body And Soul” поп дуэт тоглолтыг шилдгээр нэрлэж, шагналыг нэхэн олгосон байна. Өнгөрсөн долдугаар сард  харамсалтайгаар нас барсан дуучны шагналыг аав ээжид нь гардуулан өгчээ.

Грэммийн наадмын шилдгүүд тодорсоор байна.

Н.ЭНХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж