“Фукушима
-1” АЦС-ын хоёрдугаар реакторт хяналтгүй цөмийн урвалын шинж тэмдэг
илрээгүй ч энергийн блокийн дотор Цельсийн -78 хэм хүрсэн тухай
ИТАР-ТАСС мэдээлжээ.
-1” АЦС-ын хоёрдугаар реакторт хяналтгүй цөмийн урвалын шинж тэмдэг
илрээгүй ч энергийн блокийн дотор Цельсийн -78 хэм хүрсэн тухай
ИТАР-ТАСС мэдээлжээ.
Реакторыг хөргөөхөөр цагт 14,6 тон ус
хэрэглэж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар илүү их ус
хэрэгтэй болж магадгүй байна. Фукушима – 1 энергийн блок хяналтанд
байгаа гэж ажиллагсад хэлсэн бөгөөд цөмийн урвал хяналтгүй болсон үед
ялгардаг ксенон хий ялгараагүй байгаа юм.
Осол болсон АЦС-ын
энергийн хоёрдугаар блокийн хэм энэ долоо хоногт хэт өндөр болсон бөгөөд
хөргөлтийн зориулалтаар ус их хэмжээгээр хэрэглэж байна. Нэгэн заагч
аппарат блокийн хэм өндөр болсныг заасаар байгаа бөгөөд магадгүй энэ
заагч алдаатай ажиллаж байж болох талаар мэргэжлийн хүмүүс ярьжээ.
Н.Тунгалаг