
Meep нэртэй энэхүү таблет нь 7 инчийн дэлгэцтэй, функцууд нь хэрэглэхэд хялбар, интернэтээс хайлт хийх боломжтой. Гэхдээ интернэтээс хайлт хийх, тоглоом тоглох зэрэг үйлдлүүдэд эцэг эхийн хяналт тавих боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай аж.
Компанийн мэдэгдэж буйгаар энэхүү таблетыг энэ долоо хоногт худалдаанд гаргах ба үнийг нь хараахан зарлаагүй байна.