Энэ хорвоогийн хамгийн гайхамшигт хоолойнуудын нэг дахин эгшиглэхээ болив. Дуучин Уитни Хьюстон Лос Анжелесийн Беверли Хилтон зочид буудлын өрөөндөө нас баржээ. Өчигдөр үдийн 15.55 минутад |Америкийн цагаар| цагдаагийн эх сурвалж болон дуучны бие төлөөлөгч энэ тухай мэдээллийг албан ёсоор өглөө. Гадны нөлөөгөөр амьсгал хураасан байж болох ямар нэг шинж тэмдэг одоогоор мэдэгдээгүй байгааг цагдаа нар мэдээлэв.
Хөжгмийн ертөнцийн хамгийн наадам Грэммийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш дээрх зочид буудалд болно. Уитни уг ёслолд зориулсан хүндэтгэлийн үдэшлэгт оролцож байжээ. Дуучны үхэл харамсал, гуниг дагуулсан үйл явдал байсан хэдий ч гэнэтийн санаанд оромгүй явдал бас биш байлаа. Учир нь тэрбээр сүүлийн жилүүдэд хар тамхи, архинд ихээр донтох болсон. Гэхдээ өнгөрсөн жилээс хорт зуршлаасаа салахаар эмчилгээ хийлгэж эхэлсэн юм.
“Уитни Хьюстон поп хөгжмийн ертөнцөд шинэ хуудсыг нээсэн билээ. Эмэгтэй дуучин бүгд урлагийн гараагаа эхлэхдээ түүнтэй адилхан дуулахыг эрмэлздэг. Гэхдээ хэн ч, хэзээ ч түүн шиг дууж чадаагүй” хэмээсэн гуниг, бахархал, харуусал хосолсон дурсамжууд хөвөрч байна. Дуучин Мариан Кэри өөрийн Twitter хуудсандаа “Манай дэлхийн хамгийн гайхамшмгт дуучин, миний найз Уитни Хьюстон таалал төгслөө. Надад хязгааргүй их гунигтэй байна” хэмээн бичжээ. Уитни 48 насандаа ийнхүү хорвоог орхив.
“Чамайгаа би үүрд хайрлана” хэмээх дуугаараа Уитни Хьюстон сая сая хүний сэтгэлд хайрлагдсан. Гайхамшигт дуучныг дурсан энэхүү дууг хамтдаа ахин нэг сонсоцгооё. Дууг энд дарж сонсоно уу.