Ангараг гариг дээр далай байжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

Ангараг гариг дээр далай байжээ

Европын болон АНУ-ын эрдэмтэд Ангараг гариг дээр далай байсан гэдгийг баталсан тухай Вести.ру сайт мэдээлэв. Эрдэмтэд “Mars Express” сансрын аппаратаас хоёр жилийн турш хүлээн авсан материалдаа үндэслэн ийм дүгнэлтэд хүрчээ.  “Гаригийн гадаргын өнгөн хэсгийн өгөгдлийг судлан шинжилсний дүнд ихээхэн хэмжээний мөс гадаргуу дээр байгааг тогтоосон“ гэж Калифорнийн Их Сургуулийн болон Гренобелийн Астрофизикийн Дээд Сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Энэ нь өмнө нь гариг дээр далай байсныг гэрчилж байгаа юм судалгааны хэсгийн ахлагч хэлсэн байна.

Улаан гариг дээр амьдралыг тэтгэгч ус байгаа эсэхийг эрдэмтэд удаан хугацааны туршид судалсан бөгөөд 2008 оны арваннэгдүгээр сард Америкийн эрдэмтэд ус байгааг анх илрүүлсэн юм. Өнгөрсөн оны наймдугаар сард Ангараг гариг дээрх горхинууд хавар болох үеэр урсч, өвөл дөхөхөөр алга болдгийг эрдэмтэд судалгаагаар нээжээ. Гариг дээр наад зах нь хоёр далай байсан гэж тэд үзэж байгаа бөгөөд далайн ус хөлдсөн үү эсвэл гадаргуудаа шингэсэн үү гэдгийг эрдэмтэд судлахаар төлөвлөөд байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж