Төмөр замын төлөвлөгөө хойшлох уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

Төмөр замын төлөвлөгөө хойшлох уу?

“Монголын санхүүгийн хүндрэл болон хүнд суртлын мухардлаас шалтгаалан нүүрс тээвэрлэх төмөр замын сүлжээ барих төлөвлөгөө хойшилж магадгүй байна” хэмээн www. steelguru.com сайтад бичжээ.

“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн орлогч дарга Л.Пүрэвбаатар Улаанбаатарт болсон “Coal Mongolia-2012” чуулга уулзалтад оролцох үеэрээ “Ройтерс агентлаг”-т өгсөн ярилцлагадаа  “Засгийн газраас өнгөрсөн жилд төмөр замын зураг төсөл болон судалгаанд шаардлагатай 50 мянган ам.долларыг төсөвлөөгүй” хэмээн ярьжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Засгийн газар шаардлагатай хөрөнгийг гадаадын хөрөнгийн зах зээлээс хайж байна. Харин төмөр замын байгууллагаас Япон болон Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчидтай төр хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрийг сонгосон” гэж тодотгосон байна.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ чуулга уулзалт дээр хэлэхдээ “Засгийн газар 49 хувийн төрийн өмчит “Монголын төмөр зам” корпорацийн төмөр зам барих ажлын хөрөнгийг  дотоодын хувьцааны арилжаан дээр үндэслэн босгохоор төлөвлөж байгаа” талаар ярьсан юм.

Монгол Улс ирэх арван жилд эдийн засгаа уул уурхайн өсөлтөөр хөгжүүлэхээр төлөвлөөд байна. Уул уурхайн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар хичээж байгаа ч худалдан авагчтай болохын тулд тээвэрлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд хэдэн тэрбум ам.доллар шаардлагатай байгаа юм. Хятад нь зэс болон коксжих нүүрсний баталгаатай зах зээл хэдий ч  Монголын Засгийн газар Хятад улсаас хамааралтай болохоос,  геополитех болон эдийн засгийн эрсдэлээс болгоомжилж байна” хэмээн www. steelguru.com сайтад мэдээлсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж