Индексийн сагсад багтах Адуунчулуун /16.7%/, АПУ /10.8%/, Монголын цахилгаан холбоо /10.0%/, Могойн гол /7.7%/, Багануур /7.5%/, Баянгол /5.6%/, УИД /5.3%/, Монголиан девелопмент ресурсес /5.3%/, Ремикон /4.1%/, Хөх ган /3.9%/,Талх чихэр /3.6%/, Шивээ овоо /3.5%/, Женко тур бюру /3.2%/, Би Ди Сек /3.1%/, Таван толгой /0.9%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 71.8 тэрбум төгрөгөөр буюу 3.6%-иар өсч, 2 их наяд 74.5 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Баялаг налайх /47.5%/, Монгол шевро /37.3%/, Ноѐт хайрхан /32.3%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Сав шим /27.7%/, Хишиг уул /15.0%/, Харгиа /15.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 84 үнэт цаас арилжигдсанаас 56 үнэт цаасны ханш өсч, 17 үнэт цаасны ханш буурч, 11 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /335.3 мянган ширхэг/, Хөх ган /300.2 мянган ширхэг/, Гермес /283.0 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр АПУ /123.3 сая төгрөг/, Монгол шилтгээн /71.5 сая төгрөг/, Ремикон /58.1 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.