Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр буюу маргааш Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны дэргэд зохион байгуулах байсан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг Сүхбаатар дүүргийн 7 буудлын автобусны зогсоолын хажууд болгон өөрчилжээ. Тэгэхээр иргэд дээрх өөрчлөгдсөн хаягийн дагуу очиж, нөөцийн махны өргөтгөсөн худалдаанаас худалдан авалт хийх боломжтой болж байна.