Оюутнуудыг саатуулаагүй гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Оюутнуудыг саатуулаагүй гэнэ

Амлалт нэхэх ард түмний холбооны үйл ажиллагааг дэмжсэн оюутнуудыг өнгөрөгч баасан гаригт саатуулсан гэсэн мэдээлэл олны анхаарал татаж байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан зохион байгуулалттайгаар оюутнуудыг саатуулсан гэсэн мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатарпүрэвээс тодруулахад “Манай хэлтэс харьяа газар нутагтаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс  эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. Хэн нэгнийг саатуулаагүй” гэв. Нийслэлийн цагдаагийн газрынхан баасан гаригийн үдэш өөрийгөө оюутан гэж хэлсэн н.Төгөлдөр гэдэг залуутай уулзсан юм байна. Тэрбээр цагдаагийн газар ирэхдээ өөрийн найз гэх хэсэг залуустай ирсэн аж. Тэдэнд ямар нэгэн бичиг баримт байхгүй бөгөөд оршин суух хаяг нь тодорхой бус байсан аж. Цагдаагийн ажилтнууд урьдчилан сэргийлэх үүднээс ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаанд оролцож болохгүй гэдгийг анхааруулаад явуулсан бөгөөд хорьж саатуулаагүй гэдгээ хэллээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж