
1902 оны тавдугаар сарын 8-ны өдөр галт уул дэлбэрч ойролцоогоор 30000 хүний амийг авчээ. Түүх судлаачдын хэлж буйгаар “Ийм их хэмжээний гарз хохирол гаргасан хамгийн анхны галт уулын дэлбэрэлт” хэмээжээ.
Уг гамшгаас хоёрхон хүн амьд үлдсэн байна. 25 настай Лоуис Аугусте Кюпарис гамшиг болохын өмнөх өдөр найзтайгаа бааранд зодолдсоноос болж цагдаад баригдан хоригджээ. Лоуис Аугусте “Галт уул дэлбэрэхэд би их сандарсан. Гаръя гэсэн ч торны цаанаас гарч чадахгүй байсаар тэндээ үүр цайлгасан. Харин өглөө би амьд байгаагаа мэдсэн” хэмээжээ. Хоёр дахь амьд үлдсэн хүн нь Хавивра Да Ифриле охин юм. Тэр завиар далай руу гарч амьд үлджээ.
Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин