
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хэдийгээр би энэ байнгын хорооны гишүүн биш боловч, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах болсон учраас өөрийн биеэр оролцож байна. Сонгууль бол тоглоом биш. Хариуцлагатай хандах ёстой. УИХ-ын Сонгуулийн тухай хууль нь шинэ, сонгуулийг автомат системээр явуулна. Энэ хоёр дахь шинэ зүйл. Гурав дахь нь иргэний үнэмлэхийг цахимжуулж байгаа. Гурав дахь шинэчлэл энэ. Дөрөв дэх шинэ зүйл нь УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг зэрэг нэг өдөр явуулах болбол энэ бас шинэчлэл. Тиймээс туйлын хариуцлагатай хандах ёстой. УИХ-аас баталсан хууль амьдрал дээр хэр хэрэгжих нь вэ гэдгийг туршиж үзэх ёстой. Тиймээс нийслэлийн аль нэг дүүрэгт туршилт хийх. Үүний тулд сонгогч 60-80 хүнээс найман хүнийг нь дугуйлах боллоо гэхэд хэдий хугацаа зарцуулж байна. Автомат машин түүнийг нь хэдий хугацаанд уншиж дүнгээ гаргав. Ер нь хэдий хугацаа зарцуулах вэ гэдгийг нарийн гаргах ёстой. Дээр нь сонгуулийн санал авах хугацааг 2 цагаар урагш татаж 20.00 цаг болгоод байгаа. Нэг их олон хүн 19.00-20.00 цагийн орчимд саналаа өгөхөөр дугаарлаж асуудал үүсгэвэл яах вэ гээд олон зүйлийг тооцох ёстой. Тиймээс ажлын хэсэг байгуулах ёстой байгаа” гэсэн юм. Гэхдээ хуралдаан даргалагчийн зүгээс эхэлж хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа ажлын хэсэг байгуулах эсэхийг шийдэх ёстой. Цаг хугацааны хувьд хуулийг маш хурдан хугацаанд баталж нэг тийш болгох ёстой. Тиймээс ажлын хэсэг байгуулах нь нэг талдаа цаг алдаж болзошгүй юм” гэсэн юм. Гэхдээ ажлын хэсэг байгуулах эсэх асуудлаар энэ удаад санал хураалгасангүй, хоёр төслийг тус, тусад нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм. Ингэснээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлэв.