
Монгол Улсын Засгийн Газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.25-д заасан “Мэдээлэл холбооны дэд бүтцийг өргөтгөн шинэчилж, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлж өрх бүрт хүртээмжтэй болгоно” гэсэн зорилтын хүрээнд малчдын мэдээллийн технологийн хэрэгцээнд зориулан гаргаж буй энэхүү гарын авлагаар үүрэн холбоо болон интернетийн тухай ойлголт, гар утсанд суурилсан нэмэлт үйлчилгээ хүлээн авах, орчин цагийн мэдээллийн технологийн нэр томъёоны нэршил зэргийг багтаасан 50 хуудастай гарын авлага хөдөө орон нутгийн сум, багийн түвшинд хүргэгдлээ.