“Тавантолгой”-н дөрвөн ажилтныг эрүүгийн хэрэгт татжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

“Тавантолгой”-н дөрвөн ажилтныг эрүүгийн хэрэгт татжээ

“Тавантолгой” компанийн ажилчдын амьдардаг байрны гадаа байгуулсан усан оргилуурын цахилгаанд цохиулан ах, дүү хоёр амиа алдсан хэргийн талаар бид мэдээлсэн. Талийгаач ах дүү хоёрын амиа алдсан хэргийг Өмнөговь аймгийн прокурорын газраас өнгөрсөн оны сүүлчээр 229 тоот тогтоолоор “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байгаа. Үүнийг эсэргүүцэж хохирогч хүүхдүүдийн ар гэрийнхэн хэвлэлд хандсанаар нийтэд ил болж, хэргийг сэргээн шалгах болсон юм. Одоогоор энэ хэрэгт “Тавантолгой” компанийн дөрвөн албан тушаалтанг сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхэлжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж