Михаиль Горбачёв: В.Путины баттерей дууссан

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Михаиль Горбачёв: В.Путины баттерей дууссан

Михаиль Горбачёв “ОХУ-ын Ерөнхий сайд В.Путины удирдагчийн баттерей дууссан” гэжээ. Ирэх гуравдугаар сард болох сонгуулиар ерөнхийлөгч болохоор зүтгэж буй В.Путиныг хуучин Зөвлөлтийн удирдагч асан Михаиль Горбачёв Кремлийн улс төрийн системийг өөрчилж хүчрэхгүй гэж мэдэгдсэн байна. 2000-2008 оны хооронд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон В.Путин ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгохоор үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ирэх гуравдугаар сард сонгуульд өрсөлдөх гэж байгаа билээ. Төрийн Думын сонгуульд В.Путины тэргүүлдэг Нэгдмэл Орос нам ялалт байгуулсныг сонгогчид луйвар болсон гэж үзэж, 1991 онд Зөвлөлт холбоот улс задран унаснаас хойш анх удаа олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулсан. Түүний мэдэгдлээс хэдхэн цагийн дараа В.Путин сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлж, бизнес эрхлэгчидтэй уулзан, хээл хахуулийг арилгах хатуу арга хэмжээ авахаа амласан байна. Михаиль Горбачёв Төрийн Думын сонгуулийн дараа В.Путиныг огцрохыг шаардаж, дахин шударга сонгууль явуулахыг шаардсан билээ. Зөвлөлтийн сүүлчийн удирдагч асан Михаиль Горбачёвыг  өөрчлөлт шинэчлэлт явуулсан гавьяатай хүн гэдэг билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж