Японд шувууны ханиад газар авчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Японд шувууны ханиад газар авчээ

Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн мэдээлж буйгаар тус улсад А хүрээний H3N2 вирүсээр нэг сая гаруй хүн халдварласан аж.

Харин Хятадын "Синьхуа" агентлагийн мэдээлснээр Японы 47 мужид энэхүү өвчний тохиолдол бүртгэгдсэн байна.

А хүрээний H3N2 вирүс нь сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа дахин илэрсэн нь энэ юм.

Халдвар авсан иргэдийн 260 мянга нь хүүхэд бөгөөд дийлэнх нь дөрвөөс доош насных аж. Судлаачдын үзэж буйгаар тэд А үрээний H1N1 вирүсийн халдвар гарснаас хойш төрсөн хүүхдүүд юм байна. Үүнтэй зэрэгцэн Балбын зүүн хэсэгт орших Сансари, Илам тойрогт олон тооны шувууд үхжээ.

Зөвхөн Сансарид гэхэд нэг сарын дотор хоёр мянган тахиа, мөн бүс нутгийн бусад фермд найман мянга орчим тахиа үхсэн аж.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж