Малдивын экс Ерөнхийлөгчийг баривчилна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Малдивын экс Ерөнхийлөгчийг баривчилна

Энэтхэгийн далайн арал улс Малдивын Ерөнхийлөгч огцорсон дуулиан намдаагүй байхад түүнийг баривчлах тушаал гарсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд асан Ахмед Насем мэдэгджээ. “Огцорсон ерөнхийлөгчийн эсрэг 14 төрлийн ял тулгасан. Ямар ял тулгаж байгааг бурхан л мэдэх байх” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурьдсан байна. Энэ долоо хоногийн эхээр Малдивын нийслэл Мале хотод эсэргүүцлийн хөдөлгөөнөөр Ерөнхийлөгч Мохамед Нашидыг огцруулсан билээ. Экс-Ерөнхийлөгчийг тусгай харуул хамгаалалтгүй, гэрийн хорионд оруулсан бөгөөд түүний гэрийн гадаа хилэгнэсэн олон цугларсан гэнэ. Мохамед Нашидын эхнэр Шри-Ланка руу дүрвэсэн талаар тус улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч мэдэгдсэн байна. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд анх удаа ардчилсан сонгуулиар сонгогдсон Мохамед Нашидыг мягмар гаригт хүчээр огцруулснаас хойш Малдивт түүнийг дэмжигчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байгаа аж. Малдивын сөрөг хүчнийхэн Мохамед Нашидыг улс оронд тогтворгүй байдал үүсгэсэн гэж буруутгажээ. Өөрийг нь хүчээр огцруулж, сонгогдсон экс дэд ерөнхийлөгчийг Мохамед Нашид албан тушаалаа өгөхийг шаардсан байна. Долоо хоногийн дотор улс төрийн хямрал нь мөргөлдөөн болж хувираад буй Малдивт НҮБ-ын төлөөлөгч өчигдөр очиж, Засгийн газрын лидерүүд болон улс төрчидтэй уулзжээ. Малдивын эрүүгийн шүүхийн дээд шүүгчийг баривчилснаас хойш улс төрийн хямрал хурцадсан байна. Сөрөг хүчнийхэн шүүгчийг баривчилсан нь үндсэн хуулийг зөрчсөн явдал болсон гэж үзсэн юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж