Дэлхийн томоохон утас үйлдвэрлэгч Nokia компани алдагдалтай ажиллаж
байгаагаас Унгар, Мексик, Финлянд дахь салбараасаа нийтдээ 4000 ажлын
байр танахаар болсон тухай лхагва гарагт мэдээлсэн байна. Тус компанийн
төлөөлөгчдийн хэлснээр дахин ашигтай байрлал бүхий салбар нээхээр болсон
бөгөөд Хятад, Өмнөд Солонгосыг сонгоод байгаа аж. Ямар ч гэсэн энэ
жилийн сүүлчээс эхлэн ажлын байр бууруулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр
болжээ. Зөвхөн дээрх гурван улсаас гадна Ази дахь зарим үйлдвэрлэлүүдээ
хаахаар төлөвлөж байгаа юм байна. Финляндын дахь салбартаа хийх
цомхотголоо хоёр долоо хоногийн дараа хийхээр төлөвлөж байна. Илүүдэл
ажлаас болж 1.08 тэрбум еврогийн алдагдлыг өнгөрөгч оны сүүлийн гурван
сард хүлээжээ.

Тус компанийн цэвэр ашиг өмнөх жилд л гэхэд 21 хувиар
буурч арван тэрбум еврод хүрч байжээ. Дэлхийн утас үйлдвэрлэгч томоохон
компанийн нэг Нокиагийн ашиг өнгөрсөн жилээс эхлэн буурч эхэлсэн байна.
Гар утасны зах зээлд Samsung-ын Galaxy, Apple-ын iPhone утаснууд хүч
түрэн гарч ирснээр Нокиа утасны эрэлт доройтоход хүрчээ. Өмнө нь тус
компани 2011 оны есдүгээр сард ажлын байр хасах тухай мэдээлж байсан юм.
Улмаар өнгөрөгч 2010 оноос хойш нийтдээ 14 мянган ажлын байрыг
цомхотгосон юм байна.
http://www.mminfo.mn/