Хоёр хугацаа хангалттай

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Хоёр хугацаа хангалттай

Оросуудын ихэнх нь нэг хүн ерөнхийлөгчийн албан тушаалд хоёроос илүү хугацаагаар сонгогдож болно гэж үзэж байгааг Леведа төвөөс явуулсан судалгаа харууллаа. Санал асуулгад оролцогсдын тал хувь Путин сонгогдвол өнөөгийн улс төрийн байдал хувирахгүй, харин чангарна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Харин дөнгөж зургаан хувь дэглэмийг зөөлрөнө гэж тооцжээ.

Оросуудын ихэнх нь нэг хүн хоёр бүрэн эрхийн хугацаанд ерөнхийлөгч байх хангалттай гэж үзсэн хүмүүс 57 хувь байна. Харин үүнтэй “огт санал нийлэхгүй” гэдгээ 5 хувь хэлсэн бол 22 нь эсэргүүцжээ.

“Леведа” төвийн нэгдүгээр сард явуулсан судал­гаагаар гурав дахь удаагаа сонгуульд орж байгаа Путин ялна гэдэг санал асуулгад оролцогс­дын 78 хувь итгэлтэй байлаа. Тэгэхдээ Путинаас Медведевтэй харьцуулахад эерэг өөрчлөлт хүлээх­гүй гэсэн байна. Тэдний ихэнх нь улс төрийн эрх, эрх чөлөө болон улсын зүгээс тавих хяналт өмнөхийн адил байна, эсвэл муудна гэсэн байв.

Путин сонгогдсон нөхцөлд улс төрийн дэглэм нь 2008-2011 онтой харьцуулахад өөрчлөгдөх үү гэсэн асуултад оросуудын 29 хувь нь чангарна гэсэн бол 57 хувь нь юу ч өөрчлөгдөхгүй гэв. Дөнгөж зураан хувь нь улс төрийн дэглэм зөөлөрнө гэсэн байна. Хэрэв Путин ерөнхийлөгч болбол төрийн хяналт ба албан тушаалтнуудын бизнест нөлөөгөө ихэсгэнэ гэдгийг 37 хувь үзсэн бол хэвээр үлдэнэ гэж 50 хувь үзэв. Харин хяналт суларна гэж найман хувь итгэж байна. Улс төрийн эрх, эрх чөлөө нь Путиныг сонговол сайжирна эсвэл чангарна гэж адилхан 19 хувь дүгнэв. Ер нь бол 16 хувь баттай сайжирна гэдгийг хэлжээ. Харин 50 хувь юу ч хүлээхгүй гэжээ. Путиныг төрийн тэргүүн болсон нөхцөлд түүнд үзүүлэх итгэл ямар байх вэ гэсэн асуултад 46 хувь нь өмнөх хэмжээнд үлдэнэ гэлээ. Харин 26 хувь нь итгэл буурна гэсэн бол 16 хувь нь нэмэгдэнэ гэжээ.

Путины өмнөх ажиллагааны талаарх асуултад тэдний 28 хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн, 24 хувь нь Орост их гүрний хүндэтгэлийг авчирсан, 22 хувь нь Оросыг шинэчлэлийн замд оруулсан гэж үнэлсэн байна. Путин харин засагт байхдаа орлогын шударга хуваарилалт хийгээгүйг 34 хувь, шинэчлэлийн явцад энгийн иргэдийн алдагдсан хөрөнгийг буцааж чадаагүй гэж 31 хувь, хуулийг бэхжүүлж, хэв журмыг тогоогоогүй  гэж 29 хувь тус тус үзжээ. Энэ бүгдийн зэрэгцээ “Владимир Путинд нэг ч санал битгий өг” гэсэн сөрөг хүчний урианд тэд итгэлгүй байгаагаа хэлжээ. Энэхүү тактикийг 22 хувь дэмжсэн бол 67 хувь нь эсэргүүцэв. Гуравдугаар сарын 4-нд сонгуулийг будлиантуулахгүйн үүднээс сөрөг хүчин эв нэгдэлтэй байх ёстой гэж 34 хувь үзэж байна. Мөн төдий тооны хүмүүс эвслийн эсрэг байна. Леведа төвийн орлогч захирал Алексей Гражданкин  “Хүмүүс тогтвортой байдлыг хүсч байна. Тэр нь хоолойд тулаад ирэхээр тэд ротацийг хүснэ. Мөн одоо ерөнхийлөгчийн хоёр бүрэн эрхийн хугацаа нь 12 жил болсон нь хуучнаар бол гурван бүрэн эрхийн хугацаа гэдгийг анхаарах хэрэгтэй” гэж тэмдэглэв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж