
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Гандантэгчинлэн хийдийн хэвийн боовны цехэд шалгалт явуулжээ. Шалгалтын дүгнэлтээр хэвийн боовыг зориулалтын бус газарт хийсэн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хэмээн мэргэжлийн байгууллага үзэж, уг цехийг хаасан байна. Шалгалтын үеэр хэд хэдэн ноцтой дутагдал илэрсний дотор ажилчид нь үйлдвэрлэлийн зориулалтын хувцасгүй, зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг зөрчил гарсныг мэргэжлийн хяналтынхан онцолж байв.
Д.Жаргалсүрэн