Монголын шигшээ 30 онооны зөрүүгээр яллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ 30 онооны зөрүүгээр яллаа

Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын ивээл дор зохион байгуулж буй “UB Cup-2012” олон улсын сагсан бөмбөгийн тэмцээн СТО-нд өчигдөр нээлтээ хийлээ. Тус тэмцээнд Япон улсын Спортын шинжлэх ухааны их сургууль, ОХУ-ын Техникийн их сургууль, Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг, өнгөрсөн жилийн дээд лигийн аварга “Харцага” гэсэн дөрвөн баг оролцож байна.

Тэмцээний эхний тоглолт ОХУ-ын Ангарскийн техникийн их сургуулийн шигшээ баг, Монголын шигшээ багийн хооронд өрнөсөн. Тоглолтын эхний хагаст багууд эн тэнцүүхэн өрсөлдсөнөөр 42:42 харьцаатай тэнцсэн бол хоёрдугаар хагасаас Монголын сагсан бөмбөгчид тоглолтын санаачилгыг авч, тэргүүлснээр 68:98 харьцаатай анхны ялалтаа авсан юм. Харин удаах тоглолт Япон улсын Спортын шинжлэх ухааны сургууль болон “Харцага” багийн хооронд болж, 74:62 харьцаатай лигийн аваргуудын ялалтаар өндөрлөжээ.

“UB Cup” тэмцээнд оролцож буй багуудын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн: 
          

Дасгалжуулагч: О.Баярцогт     
Багийн ахлагч: Ш.Сэдбазар  
Тоглогчид: Ц.Мэргэн, Э.Анар, С.Өрнүүнбилэг, Д.Дэлгэрням, М.Отгонмөнх, О.Сайнбаяр, Н.Золжаргал, Т.Санчир, О.Сэргэлэн, С.Батбямба, Б.Мөнхболд, О.Ууганбаяр, Ц.Пүрэвдорж, М.Бадрах

“Харцага” багийн бүрэлдэхүүн:

Дасгалжуулагч: Д.Уртнасан
Туслах дасгалжуулагч: Тихомир
Багийн ахлагч: Б.Одбаяр
Тоглогчид: Б.Нэмэхбаяр, Б.Түмэнжаргал, А.Төмөр, М.Цолмонхүү, Ү.Давхарбаяр, Ч.Хүрэлбаатар, О.Золзаяа, Б.Дорждамба, Б.Очир-Эрдэнэ, З.Доржсүрэн, Д.Бат-Эрдэнэ, Daniel McGee

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж