
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Т. Халонен, Элчин сайд Б.Энхмандах нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар найрсгаар ярилцаж, санал солилцов.
Элчин сайд Б. Энхмандах Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Финландын Ерөнхийлөгчид уламжилж, Ерөнхийлөгч Т.Халонен Монголд айлчлах урилгатайг нотлон, тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив. Чингэхдээ 2011 он нь Монгол Улс, Монголын ард түмний хувьд онцгой жил- Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын жил болохыг тэмдэглэж, энэ үеэр айлчилбал тун зохистой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Т.Халонен урилгыг баяртай хүлээн авч байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийг ирэх намар Финланд улсад айлчлуулах асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.
Монгол Улс Скандинавт Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хүчин зүйл болно гэж үзэж байгаагаа Элчин сайд мэдэгдэж, хоёр орон хамтарч ажиллаж болох зарим тодорхой салбарын талаар саналаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Т.Халонен Финланд Улс, Монгол Улс хоёр уул уурхай, ХАА зэрэг олон салбарт хамтран ажиллах боломжтой талаар Элчин сайдтай санал нэг байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Б. Энхмандах хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Г.Дарь
minii medhiin 2010-04-11 155.230.166.117
SOyuniig gadaad hergiin said bhad ded said hiij bsan hun dee Diplomat hun Bas mgl er hunii zan chanartai yahav zugeer l hun shig bdag angli helnii huvid alban helendee sain Mgl-iin gadaad hariltsaanii salbart baij baihad iluudehgui hun Ter mungu tugrug idseniig ni bol medkui yum
Зочин 2010-04-11 165.246.204.200
Эр хүн туг ч барина тугал ч хариулна Бүү атаарха
Mandahad 2010-04-11 202.170.67.7
Mandahaa bayar hurjei
Зочин 2010-04-11 124.158.77.175
Гадаадад суугаа элчин сайдууд уулзалтанд оролцохдоо ч юмуу олон хүмүүс цугларсан газар Үндэснийхээ дээл хувцасыг өмсөж баявал муусайн хятадууд манайх гэж булаацалдахаа болих юм биш үү Энэ сайд сайн байна үндэснийхээ дээлийг өмсчихсөн сүртэй харагдаж байна шүү
Зочин 2010-04-11 78.102.149.214
Ene humuun chin swediin vant ulsad elchingeer suuj baigaa horsh scandinaviin ornuudiig havsran hamaarj baigaa baih
hamgiin door bgaa Зочин-d 2010-04-11 213.176.139.47
Финлянд bisheeFinland gedeg yumSetguulch zuv bichsenesvel chi oros yumuu
Энхбаярын хамсаатан 2010-04-11 202.179.20.251
Энэ хамар Энхбаярын хамт хахууль авснаа хүлээгээд шоронд сууж бсан нөхөр биз дээ Ингээд Монголын нэр хүндийг бараад явж бдаг Болиосой
? 2010-04-11 202.179.20.249
yal avaagyi sh dee shuud l elchind ajillaxaar yavsan dag
Зочин 2010-04-11 180.235.187.185
Casino Baigalaas 250 myangan dollar avilgald avaad Ungar ulsd ochij Urt shar deelttei huvaagaad karmaalchihsan zaitai erdee Daraan gantsd 3 sar suugaal Enkhbayriin umnuus yal uureel garsandaa Tuhain ued hariugiin barij Balin hamart Angli ulsd konsulaar yavuulsandaa zailuul Getel odoo hurtel elchin said maidaar yavaad baidag sonin yum be Yamar ch urt ach ve
Зочин 2010-04-11 182.160.30.5
Финлянд гэж бичдэг юм шүү дээ