Прокурорууд мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Прокурорууд мэдээлэл хийлээ

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх ажлыг зохион байгууллаа. Энэ удаагийн мэдээллийг УЕПГ-ын хяналтын прокурор Т.Сүхбаатар, УПЕГ-ын сургалт судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал Ганзориг, нийслэлийн Прокурорын орлогч Е.Сагсай, Баянгол дүүргийн прокурор Н.Энхтуяа, Баянгол дүүргийн прокурорын орлогч О.Алтангэрэл нар  хийсэн юм.

Баянгол дүүргийн прокурорын орлогч О.Алтангэрэлийн мэдээлснээр тус дүүргийн прокурорын газраас өнгөрсөн 2011 онд нийт 2945 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтийн ажиллагаа явуулжээ.  Энэ нь өнгөрсөн оныхоос 23.7 хувиар буурсан үзүүлэлт  юм байна.  Харин энэ оны эхний хоёр сарын байдлаар  335 эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьснаас  онц хүнд буюу бусдыг санаатай хөнөөсөн  дөрвөн хэрэг бүртгэгдсэн байна. Мөн 54 хэрэгт  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж,  216 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тус дүүргийн прокуророос  өнгөрсөн онд гарсан сүлжээний таван хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс гурван хэрэгт нь прокурор яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн оны 10, 11 дүгээр саруудад шүүхэд шилжүүлжээ.  Шүүхэд шилжсэн  гурван хэргийн шүүх хурлын тов зарлагдсан ч шүүгдэгч, өмгөөлөгчид  ирээгүй гэх шалтгаанаар  3-4 удаа хойшилсон байна. Одоогоор сүлжээний гэх хоёр хэрэгт  мөрдөн байцаалт явуулж байгаа бол нэг хэрэг прокурорын хяналтад иржээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж