
“Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд” клубийнхэн Монголд анх удаа “The Vagina Monologues” хэмээх хандивын жүжгийг өнгөрсөн оны гуравдугаар сард тоглож байсан. Тэгвэл зоримог охидууд дахин “Үтрээний хүүрнэл” жүжгийг тайзнаа тавихаар зэхэж байгаа гэнэ. Тэд ирэх гуравдугаар сард энэхүү бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох аж. “The Vagina Monologues” буюу “Үтрээний хүүрнэл” жүжиг нь эмэгтэйчүүдийн амсаж, туулсан учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлуудын гүнд үзэгчдийг аваачих увидастай, өюөрмөц бүтээл юм. Жүжгийн найруулагчаар Канад улсын иргэн Sharon Goldhawk, Т.Алтантуяа нар ажиллажээ.
М.Урин