Эмч нар хүрэлцэхгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Эмч нар хүрэлцэхгүй байна гэв

Эмч  нар хүрэлцээхгүй, иргэд бухимдаж байна гэх мэдээллийн дагуу “Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн  долдугаар төвийн ачаалал хэр байгааг сонирхлоо. Гэвч тус эрүүл мэндийн төвийн холбогдох албан тушаалтан “Дараа нь янз бүрийн асуудал үүсвэл надтай хариуцлага ярих болно” гэдэг шалтгаанаар нэрээ нууцалсан юм.
-Танай эмнэлгийн ачаалал нэлээд их байгаа юм байна. Энэ чухам юунаас шалтгаалж байна вэ?
-Манай төв сарын эхний  долоо хоногийн  даваа гариг, сар бүрийн 15-нд ачаалал ихтэй байдаг. Долоо хоногийн мягмар, лхагва гаригуудад 270-420 орчим өвчтөний акт, группын болон жирэмсний чөлөөний асуудлыг шийдвэрлэдэг. Энгийн өдрүүдэд бол нэг эмч 80-100 хүн үзэж оношилдог. Нэг эмч 3-6 хорооны иргэдийг үзэх хуваарьтай учир эмч нарын хүрэлцээ муу байна.
-Өдөрт хичнээн хүн хүлээс шинжилгээ авах боломжтой юм бэ?
-Шинжилгээ өглөөний 8.20-д эхэлдэг. Аппаратын хүчин чадал нэг өдөрт 60-80 хүний шинжилгээ авах бололцоотой байдгаас иргэд энэ тоонд багтаж чадахгүй үлдэж, бухимдах нь элбэг.
-Цахим картаар үйлчилдэг болсон юм байна. Энэ нь иргэдэд хүртээмжгүй, дугаар ихтэй гэсэн гомдол тавьж байна. Энэ хэр бодитой вэ?
-Эрүүл мэндийн нэгдлүүдэд цахим картыг нэвтрүүлснээр эхо, сүрьеэ, флюр, рентгэн, эмэгтэйчүүдийн үзлэгийн цагийг захиалах боломжтой болсноор иргэдийн бухимдал багасч байгаа. 

Б.Долгорсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж