
-Танай эмнэлгийн ачаалал нэлээд их байгаа юм байна. Энэ чухам юунаас шалтгаалж байна вэ?
-Манай төв сарын эхний долоо хоногийн даваа гариг, сар бүрийн 15-нд ачаалал ихтэй байдаг. Долоо хоногийн мягмар, лхагва гаригуудад 270-420 орчим өвчтөний акт, группын болон жирэмсний чөлөөний асуудлыг шийдвэрлэдэг. Энгийн өдрүүдэд бол нэг эмч 80-100 хүн үзэж оношилдог. Нэг эмч 3-6 хорооны иргэдийг үзэх хуваарьтай учир эмч нарын хүрэлцээ муу байна.
-Өдөрт хичнээн хүн хүлээс шинжилгээ авах боломжтой юм бэ?
-Шинжилгээ өглөөний 8.20-д эхэлдэг. Аппаратын хүчин чадал нэг өдөрт 60-80 хүний шинжилгээ авах бололцоотой байдгаас иргэд энэ тоонд багтаж чадахгүй үлдэж, бухимдах нь элбэг.
-Цахим картаар үйлчилдэг болсон юм байна. Энэ нь иргэдэд хүртээмжгүй, дугаар ихтэй гэсэн гомдол тавьж байна. Энэ хэр бодитой вэ?
-Эрүүл мэндийн нэгдлүүдэд цахим картыг нэвтрүүлснээр эхо, сүрьеэ, флюр, рентгэн, эмэгтэйчүүдийн үзлэгийн цагийг захиалах боломжтой болсноор иргэдийн бухимдал багасч байгаа.
Б.Долгорсүрэн