
Олборлолтын хэмжээ нэмэгдэх хүчин зүйлд тус байгууллага Бразил, Чили, Монгол, Конго, Хятад, Перу, АНУ, Замби зэрэг улсад ашиглалтад орох шинэ ордуудыг хамруулжээ. Үүнээс гадна тус байгууллага 2015 он гэхэд дэлхийн зэс боловсруулах үйлдвэрийн хүчин чадал 28.9 сая тоннд хүрнэ гэж үзжээ. Энэ нь зэс боловсруулах үйлдвэрийн бүтээмж ойрын дөрвөн жилийн хугацаанд 2011 оныхтой харьцуулахад 17.5 хувиар дээшлэх үзүүлэлт юм.
Б.Төгс