Афин хотноо жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Афин хотноо жагсаал боллоо

Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн 24 цагийн ажил хаялт зарлагдсантай холбогдон Афин хотын гурван цэгт улсын болон хувийн Үйлдвэрчний эвлэлүүд ADEDY ба GSEE, коммунистууд, зүүний инамынхан зохион байгуулсан цуглаанд олон мянган хүн оролцов. “Дунд дүнтэй Засгийн газар огцор” гэх мэтийн уриа тэнд давамгайлжээ.

Грек дефольттай тэмцэж үүний хажуугаар олон улсын гурвалаас шинээр 130 тэрбум  евроны зээл авахаар хэлэлцээр хийж байна. Мөн энэ 7-ны өдөр ерөнхий сайд Лукас Пападимос улс төрийн намуудын лидерүүдтэй уулзжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж