
Төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх хугацааг хоёрдугаар сарын 1, тавдугаар сарын 1-ний өдөр болгон наашлуулан тогтооход улсын төсөвт нийт 161,5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн төсөвт 13,9 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 8,8 тэрбум төгрөг нэмж шаардагдаж байгаа аж. Гишүүдээс санал, асуулт гарсангүй. Төсвийн тодотголын гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Д.ОЮУН