Хятадад 7.4 кг жинтэй хүүхэд төржээ

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Хятадад 7.4 кг жинтэй хүүхэд төржээ

Хятадад 7.4 кг жинтэй хүүхэд төржээ. Өнгөрсөн бямба гаригт Хенань мужид төрсөн Чун Чун нэртэй хүү тус улсын хамгийн хүнд жинтэй төрсөн хүүхдийн рекордыг эвдсэн байна. Лууг хүч чадал, эд баялгийн бэлэг тэмдэг гэж билэгшээдэг Хятадууд энэ жилд хүүтэй болохыг дээдийн буян гэж үздэг байна.  Луу жилд “аварга” хүүтэй болсондоо баярлаж буй эхийн бие сайн байгаа гэнэ. Хүүтэй болсондоо баярлаж хөөрцөглөсөн аав нь нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “Эхнэр маань хөл хүнд байхдаа бусад эмэгтэйчүүд шиг л хэвийн байдлаар хооллодог байсан мөртлөө ийм мундаг хүү төрүүлсэн нь үнэхээр гайхмаар хэрэг” гэжээ. Чун Чун хүү Хятадын тооллоор хаврын эхний өдөр төрсөн луу жилтэн тул аав, ээж нь ихэд билэгшээж байгаа гэнэ. Сонирхуулахад, 1879 онд АНУ-ын Охайо мужид 10.8 кг жинтэй хүүхэд мэндэлж, Гиннесийн номонд бичигдэж байсан боловч удалгүй нас барсан байна.
 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж