
Төв аймагт газрын доорх усны нөөцийн мониторингийн судалгаа хийх ажлыг усны газрын мэргэжилтнүүд Бүгд Найрамдах Солонгос Улсын “Ура холдинг” компанитай хамтран гүйцэтгэжээ. Мөн дээрх мэргэжилтнүүд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн усан хангамж, өмнөд говийн усны нөөцийн талаарх мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд хүргүүлсэн байна.