Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Grand Lady Бундаа

“Grand” сэтгүүлийн редакциас санаачлан зохион байгуулсан “Grand lady”
салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүдийг тодруулан нэрлэх ёслолын арга хэмжээ
өнгөрсөн долоо хоногт болсон юм.

Улс төр, урлаг, спорт, 
хүмүүнлэг, нийгмийн салбарын тэргүүлэгч бүсгүйчүүдийг олон нийтийн санал
асуулгаар тодруулсан шалгаруулалтад спортын салбараас 2010 онд дэлхийн
хэмжээний амжилт гаргасан таван бүсгүй нэр дэвшсэн нь өнгөрсөн оны
Ахмадын дэлхийн аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч
Х.Эрдэнэт-Од, жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, үндэсний
шигшээ багийн тамирчин М.Бундмаа, чөлөөт бөхийн дэлхийн аварга
С.Батцэцэг, өсвөрийн олимпийн анхны аварга Б.Батцэцэг, буудлага спортын
залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул нар байв.

Интернетийн
санал асуулгаар эдгээр таван бүсгүйгээс жүдоч М.Бундмаа спортын “Grand
lady” болсон юм. Шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн хээнцэр Бундааг
та харж байна. Бундмаа энэ үдэш хар өнгийн гоёмсог даашинзаар гоёжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж