
Сирийн эрх баригчид эхлээд хотыг буудсанаа үгүйсгэн болсон хэргийн хариуцлагыг террористууд гэж нэрлэсэн босогчдод өгсөн байв. Харин 7-ны өдөр их буугаар дахин хотыг буудаад Ассадын төлөөлөгчид тэнд террорын эсрэг ажиллагаа явуулж байна гэжээ.
Хомсийн оршин суугчдыг алж талж байгааг дэлхийн олон лидерүүд буруутгаж байна. Башар Ассадыг огцрохыг Америкийн ерөнхийлөгч шаардсан байна. Дэлхийн олон хотуудад Ассадын дэглэмийн эсрэг ажиллагаа явагдаж, идэвхтнүүд нь Сирийн Элчин сайдын яамдыг дайрчээ. АНУ, Их Британи, Франц, Итали ба Персийн булангийн зургаан орон Сириэс Элчин сайд нараа татсан байна.
Энэ үеэр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Гадаад тагнуулын албаны дарга Михаил Фрадков нар Дамаскт айлчлал хийн Башар Ассадтай гэрээ хэлцэл хийжээ. Тэд хамгийн түрүүнд хүчирхийллийг зогсоох, шинэлэлээ эрчим явуулах талаар Ассадыг ятгаж чадлаа гэсэн байв.
"Ардын эрх" сонин