
Монгол Улсын 2011 оны урьдчилсан гүйцэтгэл, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдэд гарч буй өөрчлөлтүүд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүдийг тусгахад нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 177,9 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зургаан их наяд 3,6 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 158,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зургаан их наяд 467.7 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нийт тэнцэл 464,1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий гурван хувьтай тэнцэхээр гарч байгааг маргааш чулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Дээрх өөрчлөлт төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг нэмэх, өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор гарч байгаа юм.