Удирдах ажилтны цугларалт болно

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Удирдах ажилтны цугларалт болно

Стандартчилал, хэмжилзүйн газраас төвийн болон орон нутгийн удирдах ажилтны цугларалтыг хоёрдугаар сарын 9-нд буюу маргааш өөрийн байрандаа хийх гэж байна. Энэ үеэр стандартчилал, хэмжилзүйн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцож өнгөрсөн оны менежментийн үр дүнгийн гэрээг дүгнэх болон энэ онд гэрээг шинээр байгуулах зэрэг үйл явдал болох ажээ.

Түүнчлэн Улсын Их Хурлаас батлагдсан “Төсвийн тухай” Монгол Улсын хууль /шинэчилсэн найруулга/ болон Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх талаар Засгийн газар болон сангийн яамнаас мэргэжилтнүүд ирж мэдээлэл хийх юм байна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж