Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор шалгаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор шалгаагүй гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Улаанбаатар” хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудлын асуудлаар АТГ болон УМБГ-ын хамтарсан баг шалгаж эхэлсэн. Түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл ангиар зааснаар албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байгаа сэжигтэн, яллагдагчаар татаагүй байгаа аж. Хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж,  харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн байна. 

АТГ-аас Н.Энхбаярыг  улс төрийн зорилгоор шалгаагүй,  хуулийн  хүрээнд мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байгаа гэлээ. Одоогийн байдлаар уг хэрэгт Н.Энхбаярын туслах Б.Тулгыг сэжигтнээр тооцоод байгаа юм. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж