Засгийн газрын хуралдаан хойшлогджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан хойшлогджээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцсэнтэй холбоотойгоор 10.00 цагт зарлагдсан байсан Засгийн газрын хуралдааныг хойшлуулжээ. Тиймээс Засгийн газрын ээлжит хуралдаан 14.00 цагт эхлэхээр болжээ. Энэ удаагийн хуралдаанаар нийт 15 асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөсний дотор танилцуулах асуудлын жагсаалтад орсон нь хамгийн анхаарал татахуйц нь байгаа юм. Үүнд барилгын материалын үйлдвэрийн одоогийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай асуудал юм. Засгийн газраас “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон сууцны үнийн өсөлтийг сааруулахын тулд барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэдэг болох нь чухал гэж үзэж байнa. Тиймээс дээрх асуудлын хүрээнд нэлээд зүйл тодорхой болох учиртай.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж