Маргааш “Валентины захидал”-ыг нээнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Маргааш “Валентины захидал”-ыг нээнэ

“ТАКТ” кино компани, “ZI” энтертайнментийн бүтээл  “Валентины захидал”  романтик, инээдмийн уран сайхны кино хоёрдугаар сарын 9-нд буюу маргааш “Өргөө” кино театрт 17.00 цагт нээлтээ хийх гэж байна. Гэгээн хайрын баярын өмнө мэндэлж буй энэхүү киноны гол дүрд  жүжигчин Э.Ууганбаяр, Э.Мөнхтөр, Б.Батзаяа, мисс П.Шүүдэрцэцэг,  Б.Бадамцэцэг, Х.Бадамгэрэл нар тоглож байгаа юм. Мөн дүрүүдэд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Навчаа, Д.Ганцэцэг, “Нюанс” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Д.Амарсайхан, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Х.Манлайбаатар, Р.Адъяа нар тогложээ. Киноны найруулагчаар “Амьдралд тавтай морил” киног найруулсан Д.Баярсайхан ажилласан бол зохиолыг “Амьдралд тавтай морил” кино, “Миний нууц хүү” жүжгийн зохиолыг бичсэн залуу зохиолч Ж.Оргил бичжээ.

Кино багийнхан энэхүү бүтээлээрээ мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй, жинхэнэ хайрыг харуулахыг зорьсон гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж