“Таван толгой” компанийн хэргийг сэргээн шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

“Таван толгой” компанийн хэргийг сэргээн шалгаж байна

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Таван толгой“ компаний усан оргилуурын цахилгаанд цохиулснаас болж хоёр хүүхэд нас барсан хэргийг аймгийн прокурорын газраас хянаад өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр  сэргээжээ. Улмаар  мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулж байгаа аж. Өнгөрсөн наймдугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Тавантолгой” ХК-нийн тосгоны ажилчдын байрны гадаа барьсан усан оргилуурын орчим тоглож байсан нэг гэр бүлийн хоёр хүүхэд цахилгаанд  цохиулж нас барсан. Уг асуудалд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ах дүү хоёрыг  амиа хорлосон хэмээн хэрэг бүртгээд хэрэгсэхгүй болгосон байжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж