Өрхийн тэргүүд үлгэр дууриал үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Өрхийн тэргүүд үлгэр дууриал үзүүлнэ

Булган сумын ЗДТГ, ХХҮХ-ийн санаачилгаар гэмт хэр­гээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион  аймгийн салбар зөв­лөл, цагдаагийн хэлтэс, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага зэрэг газарууд  хамтран зуун аав буюу өрхийн тэргүүн нарын сургалт зохион байгуулжээ. Аймгийн хэмжээнд энэ оныг “Өрх, гэр бүлийг дэмжих жил” болгохоор гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх  энэ ажлын гараанд зохион байгуулсан   уг сургалтад оролцогчид өрхийн тэргүүн аав  нар хүн нийгэм, гэр бүлдээ ямар үүрэг хариуцлага хүлээдэг, түүнийгээ хэр зэрэг хэрэгжүүлж байгаа, хань ижил, үр хүүхэд, ач зээ нарыгаа хэрхэн халамжлан тэгш сайхан аж төрүүлэх талаар олон зүйлийг дуулж мэдэж авснаа бахархан  ярьцгааж байжээ. Мөн ажлийн хүрээнд зургаан баг болж  нийт аав буюу өрхийн тэргүүн  нар үлгэр дуурайлалтай ,намбалаг, ноён нуруутай байж үр хүүхдээ төлөв даруу, эрдэм боловсролтой хүмүүжүүлэхийн тулд нэн тэргүүнд юуг анхаарч ажиллах талаар  төлөвлөгөө гаргаж, уриалга болгон  уралдаан зарлан ажиллахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж