HP орон зайгаа дахин эзэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

HP орон зайгаа дахин эзэлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Hewlett Packard-ын laptop-ын хоёрдугаар сарын худалдаа 2010 оныхтой харьцуулахад илт буурсан гэнэ. PC компьютер үйлдвэрлэгч Hewlett Packard зах зээлд шинэ алхам хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

    HP-ын гүйцэтгэх захирал Leo Apotheker хэрэглэгчиддээ зориулан интернэт болон нэмэлт үйлчилгээ нэвтрүүлэх болсноо зарлалаа. Иймэрхүү онлайн үйлчилгээг  нэвтрүүлснээр Apple болон IBM гэх мэт аварга корпорацуудыг гүйцэж түрүүлнэ гэж HP-ын шинжээчид үзэж байна. Hewlett Packard ирэх зургаадугаар сараас  шинэ TouchPad-аа худалдаанд гаргахаа мэдэгдлээ.  Шинэ TouchPad нь тус фирмийн стратегийн нэг хэсэг аж. 2010 онд HP-ын экс захирал Mark Hurd гэнэт огцорсны дараа  Apotheker гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Mark Hurd-ыг огцорсны дараа HP-ын хувьцаа 10 хувиар буурчээ. Apotheker  HP-ын программ хангамж болон интернэт үйлчилгээнд онцгой анхаарал тавьж байгаа юм. Хүмүүс бие биетэйгээ холбогдсоноор дэлхий холбогдох учраас хүссэн үедээ мэдээллийг олж авах нь чухал гэж Apotheker ярьжээ.

    Хэдийгээр HP нь PC компьютер болон хувилагч машины худалдааны тэргүүлэгч боловч компьютерийн программуудыг интернэтээс авч болдог болсноос энэ салбарт орон зайгаа алдаж эхэлсэн билээ. Харин хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дараагийн арга хэмжээ HP –ын нэр хүндийг Salesforce, Google болон Amazon-той өрсөлдөхүйц хэмжээнд аваачина гэж үзэж байгаа боловч шинэ зах зээлд хөл дээрээ хэрхэн зогсохоо харуулахыг үйлдвэрлэлийн экспертүүд ажиглаж байна. "HP-ын бизнест PC компьютер болон хувилагч машины үйлдвэрлэл гол байр суурьтай хэвээр байгаа юм. HP-ын гүйцэтгэх захирал ажлаа хүлээж авсны дараа бизнест ханцуй шамлан орохоо мэдэгдэж байсан юм. PC компьютер болон хувилагч машин үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани HP 300 мянга гаруй ажилтантай бөгөөд жилд 78 тэрбум фунт стирлингийн ашиг олдог.  Секунд тутам уг компани хоёр хувилагч машин үйлдвэрлэдэг. HP улирал бүрийнхээ ноогдол ашгийг ирэх таван сараас 50 хувиар өсгөнө гэж мэдэгдсэн нь өсөлтийг хоёр оронтой тоонд барина гэсэн үг юм.  

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж