Р.Чойномын нэрэмжит наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Р.Чойномын нэрэмжит наадам болно

Яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 75 жилийн ойд зориулан “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн наадам зохион байгуулахаар болжээ. Монголын утга зохиол дахь оюутан, залуучуудын яруу найргийн чиг хандлагыг тодорхойлж, оюуны сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх зорилготой эл наадам хоёр шаттай.
Бүртгэл нь энэ сарын 22-нд дуусах ба 23-нд нэгдүгээр шатны шалгаруулалт болох юм. Шилдгүүд энэ сарын 29-нд тодрох юм билээ. 50-300 мянган төгрөгийн шагнал хүртээх болзолтой “Сүмтэй будрын чулуу” наадмын эхний гурван байрт шалгарсан залуу найрагчдад “Оюухай 2011” яруу найргийн наадмын сүүлийн даваанд шууд оролцох эрх олгох аж.
Энэ наадмыг Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, “Хан Хэнтийн залуус” ассоциаци хамтран зохион байгуулж байна. Дашрамд дуулгахад нэрт найрагчийн дахин хэвлэгдсэн “Сүмтэй будрын чулуу” хос номын нээлт маргааш “Интерном” их дэлгүүрт болно.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж